2011-05-10,09:52

зөвлөгөө

Юу хийхээ төлөвлөөрэй
Тооны хичээлээ нэг барьж авснаа, за яахав маргааш аргалчихъя, гэж хаяад л уран зохиолоо шүүрэн авдаг бол хичээл чинь эмх замбараагүй, холион бантан байгаагийн нэгэн шинж. Юуны өмнө хичээлээ чухал бусаар нь ангилж болно. Яг эн түрүүнд давтах шаардлагатай хичээлээ үз. Цээжилж тогтоохоос илүү тухайн сэдвийг ойлгож, учрыг нь тунгаахыг оролд. Хичээлийн хуваарь, төлөвлөлт гар дор чинь байх ёстой. Сохроор мэдрэмжээр хичээлдээ бүү бэлтгэ.

Хичээлээ хийхээс өмнө бэлтгэлээ ханга
Хэрэв цүнхэн дотор чинь хугарсан харандаа, гардаггүй бал, дэвтрийн уранхай хуудас байвал цэвэрлэж цэгцлэхгүй бол хичээлд чинь сөргөөр нөлөөлнө. Сурагч хүний цүнх цэвэрхэн, ном дэвтэр нь цэгцтэй, хавтастай, бүх бэлтгэл хангагдсан байх ёстой. Ингэвэл хичээлээ тайван таатай нөхцөлд хийж чадах болно. Хичээлийн хэрэгсэл гap дор чинь бэлэн байх ёстой. Ширээний ард суухаасаа өмнө өөрийгөө сэтгэл санаагаар бэлтгээрэй.

Анхаарлаа төвлөрүүл
Хичээл дээрээ, хичээлээ давтах үедээ анхаарлаа төвлөрүүлж сур. Хичээл хийх явцдаа телевиз үзэх, бохь зажлах, хэн нэгэнтэй утсаар дэмий ярих, тоглох зэрэг анхаарал сарниулсан зүйлийг түр зуур тэвч.

Ойлгоогүй зүйлээ тэмдэглэж аваад асууж лавла. Холбогдолтой ном, тогтмол олж өөрөө мэдэхийг оролдвол илүү сайн. Учир нь тэр хэрээр мэдлэг чинь өргөжиж, баялаг болно. Ойлгоход хүнд хичээлээ хамгийн сэргэлэн байдаг цагтаа товлоорой.


бичсэн: Sarnai төрөл: Сурагч | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 205

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)